Infinitive and gerund
Infinitive буюу эс тухайлах төлөв нь үйлийн эзэнгүй дангаар хэрэглэгдэх бөгөөд үйлийн ба нэрийн шинжийг агуулсан байдаг.
Жишээ нь; He began to learn English at the age of 7. Тэр 7 настайдаа англи хэл судалж эхэлсэн.
Тусгай асуух үгийн хамт
ask, decide, explain, know, remember, show, tell, understand, wonder
Үйлийн эхлэл, төгсгөл, явцыг илэрхийлсэн үгийн араас to infinitive хэрэглэгдэнэ. Үүнд:
began, finish, continue, start
Жишээ нь:
He began to study Russian when he was 7. -> Тэр 7 настай байхаасаа орос хэл судалж эхэлжээ.
She continued to write her letter after dinner. Тэрээр оройн хоолны дараа захиагаа үргэлжлүүлж бичив.
Have you finished to write your letter? Захиагаа бичээд дуусчихав уу?
- Зарим үйл үгийн араас to infinitive хэрэглэдэг.
We arranged to meet at the petrol station. Бид шатахуун түгээх станц дээр уулзахаар тохиролцов.
she tends to tell lies. Тэр эмэгтэй жаахан худал хэлэх гээд байдаг.
- Үйл үг+тусагдахуун + to + эс тухайлах төлөв гэсэн бүтцэд доорх үгс хэрэглэгдэнэ.
- Like, want, love, can't bear, hate, need зэрэг хэллэг нь to infinitive хэрэглэнэ.
I like to ride a bycicle. Би унадаг дугуй унах дуртай.
- Ардаа for угтвартай хэрэглэгддэг үйл үгийн ард to infinitive хэрэглэнэ.
We are waiting for him to football. Бид түүнийг хөл бөмбөг тоглохоор хүлээж байна.
The police are looking for the guilty person to arrest- Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчлахаар хайж байна.
Gerund
Үйл үг нь ing төгсгөл авч нэр үгийн үүрэг гүйцэтгэхийг үйлт нэр гэнэ.
Англи хэлний үйлт нэр нь нэрийн болон үйлийн шинжийг агуулсан байдаг. тул өгүүлбэрт аль ч гишүүний үүргийг гүйцэтгэж чадна.
Жишээ нь:
Smoking is unhealthy. Тамхи татах нь эрүүл мэндэд хортой.
- Мөн нэр үг, төлөөний үг, үйл хавсралтай оршдгоороо үйл үгтэй төстэй.
I like reading books
No comments:
Post a Comment